Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2018-2019 ОНД НИЙТ 24 ӨРХИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛЛАА

2020-02-27

Аймгийн ИХТ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар Түрээсийн орон сууцны журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 12 өрхөд “Батламж” гардууллаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 05 тоот тогтоолоор Түрээсийн орон сууцны журмыг батлан энэ хугацаанд нийт 24 өрхийг ийнхүү түрээсийн орон сууцанд хамруулж байгаа юм. Өнгөрсөн онуудад түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 200 гаруй иргэний өргөдлийг хүлээн авсан бөгөөд энэ онд аймаг түрээсийн зориулалттай шинэ орон сууц барихаар төлөвлөж байгаагаа Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%