Зуунмод сумын ИТХ-ын Ажлын албаны зүгээс Өндөр
дов болон IV зөрлөгийн постууд дээр ажиллаж буй Улс эх орныхоо өмнө тангараг
өргөсөн нийт төрийн албан хаагч нартаа халуун чацаргана, хөнгөн зууш, халаасны
гар ариутгагч, амны хаалт зэргийг хүргэж, сэтгэлийн дэм, урам хайраллаа. Тус
постууд дээр Цагдаагийн газар, Онцгой байдлын Газар, Мэргэжлийн хяналтын Газар,
Эрүүл мэндийн төвүүдээс албан хаагчид тус тус жижүүрлэн ажиллаж байсан бөгөөд постоор
нэвтрэхийг завдсан зорчигчид олноор ирж, тэдний ажилд хүндрэл бэрхшээл учруулж,
нөхцөл байдлыг төвөгтэй болгож байгаа нь ажиглагдав.
Иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан КОРОНА вирустэй холбогдон гарсан
аливаа бүх Захиргааны актуудыг ёсчлон биелүүлж, Улс эх орныхоо төлөө ажиллаж
буй хүмүүст хүндрэл бэрхшээл учруулахгүй байхыг Зуунмод сумын ИТХ-аас УРИАЛЖ
БАЙНА.