Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 02
дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар аймгийн Сонгуулийн хороог байгуулж, Сонгуулийн
ерөнхий хороонд саналыг хүргүүллээ.
Монгол Улсын Их
Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Сонгуулийн ерөнхий
хороо санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн
сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ирүүлсэн
саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний
бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ” хэмээн заасны дагуу аймгийн
Сонгуулийн хороог нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, саналыг уламжлаад
байна.