Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫНХАН 56.5 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЛӨӨ

2020-03-23

COVID-19 вирусийн дэгдэлт бүс нутгийн хүрээнээс гарч, дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдсэн . Уг өвчний тархалтыг зогсоох, эмчлэн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авсаар байгаа билээ. Энэ хүрээнд албан байгууллага, хамт, олон иргэдийн зүгээс хандивын аянд нэгдсээр байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 753 ажилтан албан хаагчид 13,5 сая төгрөг, бараа материал, Ерөнхий боловсролын сургуулийн 1579 багш ажилчид нийт 33,7 сая төгрөг, бараа материал, Соёлын байгууллагын 129 албан хаагч 4,1 сая төгрөг, бараа материал хандивласныг өнөөдөр аймгийн Онцгой байдлын газрын дарга бөгөөд Онцгой комиссын дэд дарга Н.Төмөрбаатарт гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%