Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар төлбөртэй мэдээлэл авна

2020-03-27

Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тухай асуудал хэлэлцлээ.
Энэ онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийг хэрэгжүүлэн, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээ зохион байгуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр салбар зөвлөлөөс ажил зохион байгуулах юм. Хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, орчин үеийн техник, тоног төхөөрөмж, технологийг ашиглахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс гадна "Иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар төлбөртэй мэдээлэл авах" журам хэрэгжүүлэх төсөв баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%