Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАНДИВЫН АЯНД АВАРГА МАЛЧИД, АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД, ГАХАЙ, ТАХИА, ЗӨГИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД НЭГДЭВ

2020-03-27

Дэлхий даяар тархаж буй COVID-19 буюу шинэ коронавирусийн халдварын эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх хандивын аянд тус аймгаас төрөн гарсан Улс, аймгийн аварга малчид, алтан төлийн эзэд, гахай, тахиа, зөгийн аж ахуй эрхлэгчид өнөөдөр /2020.03.27/ нэгдэж, хандив гардууллаа.  

Үүнд Улсын аварга сайн малчин Г.Ганбаатар, М.Уайхан, Л.Тамирхүү, Ж.Ганхуяг, Х.Басан, Ц.Сэржмаа, М. Дорлиг, Н. Магсар, Б.Хаянхирваа, Ш.Ганцэцэг, Л.Цэвээнжав, С.Гантөмөр, Д.Ганболд, Л.Цэвээн, Аварга саалчин Д. Даваахүү нар, “Алтан төлийн эзэн” Т.Эрдэнэсүрэн, П. Даалхай, М.Батбаяр, аймгийн Аварга, Сайн  малчид Ц.Нацагдорж, Ё.Жамсранжав, Ж.Бямбажав, И.Батчулуун, Н.Батхуяг, Д.Шинэзориг, Д.Гүвээ, П.Цогбаяр, Н.Оргилсайхан нар болон “Их мориг”ХХК тахианы аж ахуй, гахай-фермер Ц.Цэрэндорж, Ц.Нэмэхжаргал, С.Норовсамбуу, “Өгөөмөр таван эрдэнэ” фертер, “Хатан зөгий”ХХК-ийн хамт олон мөнгөн болон мал, бүтээгдэхүүнээрээ хандив өглөө.  

Тэд нийт 1,845,000 төгрөг, 34 хонь, 45 кг зөгийн бал, 20 ширхэг амны хаалт хандивлахын зэрэгцээ Дархан-Уул аймгийнхаа ард иргэдийг аюулт өвчнөөс хамгаалах их үйлсэд нэгдэж хөрөнгө, санхүү, эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг аймгийнхаа нийт малчид, фермерүүдэд уриалав.

Хандивыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Насанбат, Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан нар хүлээн авсан бөгөөд энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Дархан-Уул аймаг нь 2 дахв том хотын хувьд Шинэ короновирусээс урьдчилан сэргийлэх, гадны улс орнуудаас ирсэн иргэдээ тусгаарлан байрлуулж, тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг өндөр түвшинд гүйцэтгэж байгааг онцлов.

Мөн цаг уурын хүнд хэцүү цаг үед малчдад туслах аяныг аймгийн ИТХ-аас зохион байгуулж, дарханыхаа иргэд, ААНБ-уудын сэтгэлийн хандивыг малчдад хүргэж байсан билээ.

Харин дэлхий нийтийг түгшээж буй цар тахлаас ард иргэдээ хамгаалахаар ажиллаж буй аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг малчид тэр дундаа Улс, аймгийн аварга малчид, “Алтан төлийн эзэд” болон гахай тахиа, зөгийн аж ахуй эрхлэгчид дэмжин, хандив өгч байгаад талархал илэрхийлж байна гэв.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%