Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЛҮН СУМАНД БАРИГДАЖ БАЙГАА СПОРТ ЦОГЦОЛБОР 5 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

2020-04-16

2019 онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Лүн суманд 350 хүний суудалтай спорт цогцолбор баригдаж эхэлсэн. Уг спорт цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн волейбол, сагсан бөмбөгийн талбайтайгаас гадна фитнесс, аэробек, бүжгийн өрөөнүүдээс бүрдэж байгаа юм. Мөн давхар бүртээ ариун цэврийн өрөө, шүршүүртэй. Барилгын ажлыг “Өгөөмөр Уул” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 90 хувьтай явагдаж байна. Спорт цогцолбор ашиглалтад орсноор сумын иргэдийг байнгын ажлын байраар хангахаас гадна баруун бүсийн сумдын томоохон арга хэмжээнүүдийг сумандаа хүлээн авч зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%