Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН СУМЫН 10 ГАРУЙ ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГААД БАЙНА

2020-04-16

УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжлэгтэйгээр Багануур, Мөнгөнморьт сумыг холбосон хатуу хучилттай 60 км авто замын эхлэлийг өнгөрсөн оны 7 дугаар сард тавьсан. Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа уг авто замын ажлын Мөнгөнморьт хэсгийн 39 км авто замыг “Тотал-Инж” ХХК, Багануур хэсгийн 21 км замыг “Pинг-Рөүд” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд уг бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн 10 гаруй иргэдийг түр ажлын байраар хангаад байна. Он дамжин хийгдэж байгаа замын ажил энэ сарын 01-нээс эхэлсэн бөгөөд хөрс хуулах, зам тэгшлэх, шороо, хайргаар хучин нягтаршуулах зэрэг нийт ажлын 40 хувийг гүйцэтгээд байна. Мөн сумын төвд 4 км хатуу хучилттай П хэлбэрийн авто зам барих ажлыг эхлүүлээд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%