Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан /2020.04.17/-ны өдөр болов. Тэргүүлэгчдийн хуралдаанаар:
1. Дархан сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тогтоох
ЗДТГ-ын мэргэжилтэн Ц.Нямаа
2. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Засаг даргын орлогч Д.Батбаяр
3. УИХ-ын Дархан сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналын тухай
Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун
4. Төрийн дээд шагналд уламжлах тухай
ИТХ-ын Тэргүүлэгч Б.Нямбаяр
асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчид асуулт асууж, хариулт авч, өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.