Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2020-04-17

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар хуралдаан 04 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах журам батлах тухай"
-"Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг уламжлах тухай" асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал
-"УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тогтоох тухай" асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%