Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаан өнөөдөр /2020.04.17/-ны 09 цагт Дархан сумын ЗДТГ, Дархан Политехник коллежийн байранд 6 хэсэгт хуваагдаж цахим хэлбэрээр 74 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.
Хуралдааныг нээж Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням үг хэлсэн юм.
Дарааллын дагуу Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Нямдорж Дархан сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Засаг даргын орлогч Д.Батбаяр Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулах товыг зарлах, сангаас тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай гэсэн үндсэн 2 асуудлыг танилцуулж, Сумын ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа.