Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМАГ “ХУР СИСТЕМ” НЭВТРҮҮЛЖ БАЙГАА АНХНЫ АЙМАГ

2020-04-22

Төрийн мэдээлэл солилцооны “Хур систем” нь мэдээллийн технологийн дэвшилтэт боломжид тулгуурлан төрийн байгууллагуудын иргэн, аж ахуй нэгжид олгодог лавлагаа, үйлчилгээний хүсэлтийг системээр хүлээн авч шийдвэрлэлтийн явцын мэдээлэл, үр дүнг цахимаар олгож төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл явцыг ил тод болгох, төрийн албаны ачааллыг хөнгөвчлөх зорилготой үйлчилгээ юм. Энэхүү системээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай, ил тод байдлаар хаанаас ч, хэзээ ч хүлээн авах боломжтой болж байгаа юм.
Төв аймаг энэхүү системийг нэвтрүүж байгаа анхны аймаг гэдгээрээ онцлогтой. Төв аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв болон 27 суманд уг системийг нэвтрүүлэх бөгөөд аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв нь бусад аймгуудад жишиг болохуйц гэдгийг мөн онцолсон. “Хур систем”-ийг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй Төв аймгийн аль ч нутаг дэвсгэрээс төрийн үйлчилгээг нэг дороос авах нөхцөл бүрдэж байгаа ба эхний шатанд 11 байгууллагын 54 үйлчилгээг нэвтрүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6113
4622 / 76%
928 / 15%
275 / 4%
288 / 5%