Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ЭРХИЙН АЖЛЫН ХОРООНЫ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-04-21

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хорооны дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдаанд ажлын хорооны дарга Х.Анхбаяр, гишүүд Д.Алтандөш, С.Тунгалаг, Л.Ариунаа, С.Манатбек нар оролцож, “Дуудлага” орон зайн монументал баримал барих тухай асуудлыг хэлэлцлээ.
Монументал баримал барих үндэслэл
2022 онд нүүрс олборлож эхэлсний 105 жил, Налайхын уурхайг улсын мэдэлд авсны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Налайхын уугуул, далны ясны сийлбэрч, Соёлын тэргүүний ажилтан Т.Баттогтох нь дүүрэгтээ “ДУУДЛАГА” нэртэй орон зайн Монументал баримал хийхээр зураг төсвийг гаргасан.
Ажлын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Дуудлага” орон зайн монументал баримал барих тухай асуудалтай танилцаж, дэмжих саналтайгаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%