Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН 30 ОФИЦЕР, АХЛАГЧ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

2020-04-28

БХЯ, ЗХЖШ-аас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хуурай замын цэргийн командлалын албан тушаалын 30 айлын орон сууцыг Төв аймгийн Зуунмод хотноо барьж, ашиглалтад хүлээн авлаа. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, барилгын ажлыг гүйцэтгэгч “Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд тэргүүтэй албаны хүмүүс оролцож, ёслолын тууз хайчилсан юм. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар хэлсэн үгэндээ “Төв аймгийн удирдлага, хамт олонд бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Энэхүү байрыг барихад орон нутгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгсөн. Цаашдаа бусад ажилтан алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх ажил үргэлжлээд явна” гэв. Тус орон сууц нь хоёр орцтой, айлууд нь 2-3 өрөөтэй, өвөлдөө дулаахан, дуу тусгаарлагчтай, 10 автомашины гарааштай, гаднаа мөн зогсоолтойгоор баригдсанаараа онцлогтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%