Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН 16 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ЗАРЛАВ

2020-04-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2020.04.28/ болсон бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Короновирусын халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан, Тэргүүлэгчид болон оролцогчид, хэвлэл мэдээллийн ажилчдын халууныг хэмжиж, ариутгал хийн, амны зүүлт зүүлгэж, Тэргүүлэгчдийг 2 метрийн зайд байрлуулан суулгах зэргээр зохион байгуулалтыг хангаж ажиллалаа.
Тус хурлаар “Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө актлаж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө актлаж, нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай”, “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Комисс байгуулах тухай”, “Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай”, “Аймгийн сонгуулийн тойргийг байгуулж, мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан юм.
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар тогтож, “Хуралдааны нийтлэг дэгд нэмэлт оруулах тухай”, “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай”, “Дархан хотыг 2020-2035 онд хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний төслийн тухай”, “Төсвийн хөрөнгө  оруулалтын жагсаалтад зохицуулалт хийх тухай”, “Аймгийн Орон нутгийн өмчийг 2020 онд хувьчлах үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааны журам, иргэдэд үйлчилгээ үзүүлэх үнэ тариф тогтоох тухай, “ИТХ-ын хуралдааны тогтоол хүчингүй болгох  тухай” зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо.
Мөн Тэргүүлэгчдийн хурлаар “Тулга сувилал” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны тайлантай танилцаж, тус байгууллагад менежментийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа тухай саналыг Тэргүүлэгчид гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%