Өмнөговь аймгийн хэмжээнд 6100 малчин өрхөд 3.0 сая толгой мал сүрэг сайхан хаваржиж байна. Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Цогтцэций сумын Сийрст багийн уугуул Ч.Мөнхбат, Билгэх багийн уугуул М.Цогцолмаа, Сийрст багийн уугуул Н.Нямжав нарын гэр бүл АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ боллоо.
Монголын үндэсний баялаг мал сүргээ өсгөн үржүүлэхээс гадна залууст малч ухаан монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, мал маллах сонирхолтой залуусыг малжуулах үйлст нь өндөр амжилтыг хүсье.
Олон хүн цуглуулахгүй, онц дэглэмээ баримтлан аварга малчиддаа аймгийн удирдлагууд шагнал гардуулж хүндэтгэл үзүүлэв.