Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА.

2020-05-01

Монголын үндэсний баялаг эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж малч, хөдөлмөрч зан чанараараа тодорсон галба нутгийн малчид АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ боллоо.

2019 оны ололт амжилт хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ болсон Ханбогд сумын Баян баг Д.Бөхчулуун, Номгон баг Х.Далантай, Баян баг Х.Эрдэнэсан, Гавилууд баг Б.Охинхүү, Гавилууд баг Ж.Чинбаатар нарын гэр бүлд баяр хүргэе.

Өмнөговь аймаг тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлдэг ба 158 мянган тэмээтэй бол Ханбогд сум 3 түмэн тэмээн сүрэгтэй. Дэлхийд данстай хоёр бөхт тэмээдийн өлгий, дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд нутагтай галба нутгийн иргэд хөдөлмөрчид, малчиддаа эрүүл энх саруул сайхан бүхнийг ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4483
3116 / 70%
864 / 19%
246 / 5%
257 / 6%