Аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2020 оны 05 дугаар сарын 08-наас 21-ний өдрийг хүртэл хугацаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирж бүртгүүлнэ үү. Сүүлийн 5 жил Дархан-Уул аймагт оршин суусан, мөн хугацаанд цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, ял шийтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй иргэд байна. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн анкет, Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар.