Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Уурын зуухны эздэд зөрчлийг арилгах үүрэг өглөө

2020-05-18

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 сарын 09-ний өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 10 аж ахуйн нэгжийн халаалтын зуухны ажиллагаатай танилцлаа.

Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, тэмдэглэлээр үүрэг өгсөн юм. Арвайхээрт ашиглагдаж буй 13 халаалтын зуух нь 0,7-1,3 Гкал/ц хүчин чадалтай цилиндр болон хэвтээ зуухнууд аж.

Шалгалтын явцад манометр, термометрийг байвал зохих газруудад бүрэн стандартын дагуу суурилуулаагүй, хамгаалах хавхлагыг сонгохдоо зуухны хүчин чадалд тохируулаагүй, зуухны усны түвшний хэмжүүр болон хий авагч байхгүй гэхчлэн 10 гаруй зөрчил илэрчээ. Зөрчлийг арилгуулах талаар хугацаатай албан тоот өгч, дахин хяналт шалгалт явуулахыг ИТХ-ын дарга А.Ишдорж үүрэг болголоо.

--Б.Чимэг--