Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажлын
мэдээлэлтэй танилцлаа. Энэ жил аймгийн
газар тариалангийн салбарт 9689 га талбайд тариалалт хийж, 18906 тонн ургац хураан авах зорилтыг дэвшүүлээд байна.
Шинэ коронавирусний халдварын тархалт нэмэгдэж
байгаа энэ үед хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах,
нөөц бүрдүүлэх, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэхэд онцгой
анхаарч, дотоодын үйлдвэрлэлийг 20-25 хувиар /1938-2422 га/ нэмэгдүүлэх зорилгыг Засгийн газар, ХХААХҮЯ-аас тавиад
байгаа юм.
Энэ дагуу аймгийн хэмжээнд 7110 га талбайд үр тариа, 391 га талбайд төмс, 255 га талбайд хүнсний ногоо, 933 га
талбайд малын тэжээл, 1000 га талбайд тосны ургамал тариалж, 7800 га талбайд
уринш хийхээр төлөвлөөд байна. Тодруулбал, тариалалтын талбайг 785 га-аар нэмэгдүүлжээ.