Чингэлтэй дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зургадугаар хуралдаан өнөөдөр (тавдугаар сарын 19-ний өдөр) боллоо.
Хуралдаанд ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, ИТХ-ын тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга О.Батмөнх болон ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцов.
Тус хурлаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүл, нийтийн эргүүлүүдийн ажлыг дүгнэж, 4 дүгээр сарын урамшуулал олгох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Мөн энэ үеэр Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлийн малгай шинэчлэх, дүүргийн прокурорын газар, цагдаагийн 1-р хэлтэст гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэн батлав.