Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АРХИГҮЙ ИРЭЭДҮЙ ГОЁ” АЯН ЭХЭЛЛЭЭ

2020-05-30

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор иргэд салхинд гарах, бөөгнөрөл үүсгэх, ахуйн хүрээнд буюу гэртээ, эсхүл хөдөө хээр архидан согтуурсны улмаас маргалдаж бусдыг зодож хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг зөрчил өсч болзошгүй байна.

Тиймээс Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ, аймгийн Залуучуудын Холбоо, Хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран “Архигүй ирээдүй ГОЁ” аяныг эхлүүлж байна.

Аяны зорилго бол аймгийн ИТХ-аас баталсан “Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, нийгэм, гэр бүл, хамт олны дунд архины хэрэглээг бууруулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учрах сөрөг үр дагаварыг багасгах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх юм.

Энэхүү аяны хүрээнд Цахим орчинд “Архигүй ирээдүй ГОЁ” давалгаа challenge үүсгэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, эерэг хандлагыг бий зорилгоор “Постер КОНТЕНТ”-ын уралдаан, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, архины хамааралтай хүн, түүний гэр бүлд мэргэжлийн байгууллагын хүмүүсээр хууль эрх зүй, эрүүл мэнд, гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгөх, архины хор хөнөөлийг сурталчилсан масктай ЭВЕНТ болон бусад ажлууд зорион байгуулагдана.

АРХИНААС ТАТГАЛЗАЖ БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ ЗОРИУЛЦГААЯ
“АРХИГҮЙ ИРЭЭДҮЙ ГОЁ”

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%