Арвайхээр хотод усан спорт сургалтын төвийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Улс, аймгийн төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмж суурилуулсан, орчин үеийн загварлаг ордонг байгуулж, аймгийнхаа хүүхэд, залуучуудын бие бялдрын өв тэгш хөгжлийг дэмжиж байна.
-- Б.Чимэг--