Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-06-18

 Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын Тэргүүлэгчийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга О.Батмөнх болон ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцов.


Энэ удаагийн хуралдаанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан  сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангахад идэвх, санаачилга гарган ажилласан нийтийн эргүүлүүд болон олон нийтийн байцаагч нарт 5 дугаар сарын урамшуулал олгохоор боллоо. Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисын хор уршиг, ахуйн архидалт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэв


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%