Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9 дүгээр хуралдаан хуралдлаа

2020-06-26

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 9 дүгээр хуралдаан хуралдлаа.

Тэргүүлэгчдийн 9 дүгээр хуралдаанаар:-

1. Аймгийн ИТХ-ын 17-р хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 

2. Төв суурин газрын хамгаалалтын бүсийн тухай

3. Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэлийн тухай

4. Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэлд аймаг дахь Төрийн Аудитын Газраас хийсэн дүгнэлт

5. Сумын хамгаалалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт баталж, тухайн газрыг аймгийн тусгай хамгаалалтанд авах тухай

6. Аймгаас 2015-2020 онд баримтлах соёлын бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт

7. Хөрөнгө шийдвэрлэх тухай

8. Эрх шилжүүлэх тухай

9. Хөдөө аж ахуйн бүс, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн тухай

10. Сумдын ИТХ-ын хуралдааны шийдвэрт хяналт шинжилгээ хийсэн тухай

11. Төрийн одон медальд уламжлах тухай

12. Бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авахуулах асуудлын тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэнэ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 дугаар Хуралдаанаар хэлэлцэх:-

-Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэлийн тухай асуудлыг Хурлын эдийн

засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хороонд

-Сумын хамгаалалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт баталж, тухайн газрыг аймгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлыг Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд

-Бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авахуулах асуудлын тухай зэрэг асуудлыг Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%