Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2020-07-08

MERIT төсөл нь Үндэсний хөгжлийн газрын захиалгаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт” сэдэвт нийт 6 модуль, 29 хичээл бүхий цахим сургалт боловсруулж, төсөл хэрэгжүүлэгч Төв аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ болон НБХ-ийн нийт албан хаагчид, ХШҮДАХ, ТЗУХ-ийн холбогдох албан хаагчдыг хамруулаад байна. Уг цахим сургалтын мөрөөр хэлэлцүүлэг, уулзалтыг АЗДТГ-тай хамтран 7 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Зуунмод хотноо Улсын онцгой комиссын шийдвэрийг баримталж зохион байгууллаа. “Цаг үеэ олсон, технологийн дэвшил ашигласан, дахин дахин сонсох боломжтой, маш үр дүнтэй сургалт болсон” гэдгийг оролцогчид онцгойлон дурдав. Сургалтын хөтөлбөрийг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Х.Цэвэлмаа, Удирдлагын академийн ахлах багш Ё.Батсүх нар боловсруулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%