Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2020-07-09

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 08 дугаар хурал боллоо. Тус хурлаар Ардын хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагнал олгох тухай, түүх, соёлын дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай, газрыг тусгай хэрэгцээнд авах тухай, худалдан авах ажиллагааны хагас жилийн ажлын явцын тухай, хөрөнгө данс бүртгэлд авах, хасах, дуудлага  худалдаа зохион байгуулах тухай, иргэний зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ.

Иргэнийн зөвлөлийн гишүүн М.Ганбаатар, Б.Туяа, Х.Баясгалан нарын хугацаа дууссан учир ажлаас нь чөлөөлсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%