Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 97 ЖИЛИЙН ОЙН ИХ НААДМЫН “БАЯРЫН ХУРАЛ” БОЛЛОО

2020-07-10

Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жил, аймаг байгуулагдсаны 97, Зуунмод хот байгуулагдсаны 78 жилийн ойн наадмын "Баярын хурал" Монгол туургатан театрт боллоо. "Баярын хурал"-д УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл болон Зуунмод сумын иргэд хөдөлмөрчид оролцсон юм.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл "Баярын хурал"-ыг нээж үг хэлэхдээ "Төв аймаг маань 2019 онд мал сүргийн тоогоо 4.9 сая толгойд хүргэж, улсад дөрөвт; үүн дотроо адуун сүргийн тоогоор улсад 1-рт байранд орсон. Мөн Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд 91.7 мян.тонн үр тариа, 105 мян.тонн төмс, 14.5 мян.тонн хүнсний ногоо, 46.3 мян.тонн малын тэжээл хураан авч, төмс, тэжээлийн ургамлын амжилтаар улсадаа тэргүүлсэн билээ. Өнгөрсөн оныг “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт”-ын жил болгон зарлаж нийт 99.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт ажил хийж, төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ахиц дэвшил гаран улсадаа тэргүүлэн ажилласны үр дүнд МУЗГ-аас Төв аймгийг улсын 2019 оны “Шилдэг аймаг”-аар шалгаруулсан юм. " хэмээн онцлов.
Мөн "Баярын хурал"-ын үеэр аймагт орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж бусдыгаа манлайлсан салбар салбарын төлөөлөл ажилтан албан хаагчдыг Төрийн дээд одон медаль, Засгийн газар, Аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6074
4595 / 76%
922 / 15%
271 / 4%
286 / 5%