Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нэр бүхий хүмүүсийг төрийн одон медальд тодорхойллоо

2020-08-13

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 8 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, хоёр асуудлыг шийдвэрлэлээ. Хуралдаанаар хариуцсан ажилдаа амжилт гарган аймаг, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий 10 хүнийг төрийн дээд шагналд тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2020 оны I улиралд 125 иргэнийг, II улиралд 144 иргэнийг Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлээд байна.