Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын сонгуулийн хороо байгууллаа

2020-08-14

Аймаг, сумын ИТХ-ын сонгох сонгуулийн бэлтгэл ажил хуульд заасан хугацааны дагуу явж байна гэж Булган аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

- Аймгийн сонгуулийн хороо өнөөдөр хуралдаж, сонгуулийн хорооны дотоод зохион байгуулалтыг хангах зорилгор ажлын төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн болон жижүүрийн хуваарийг баталлаа. Мөн сумын сонгуулийн хороо байгуулсан гэж аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 16 сумын сонгуулийн хороо ажиллах юм. Энэ жилийн аймгийн ИТХ-ыг сонгох сонгуулийн хувьд Дашинчилэн суманд нэг мандат нэмэгдсэн онцлогтой юм. Сонгогчийн тоог харгалзан Бугат сумын нэг мандатыг тус сум руу шилжүүлсэн юм.

Аймгийн сонгуулийн хороо ойрын хугацаанд төрийн аудитын байгууллагаас сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлт, нам, эвслүүдийн сонгуульд оролцох материал хүлээн авах зэрэг ажил хийх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%