Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

960 хүүхдийн суудалтай 2-р сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо

2020-08-17


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэй Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн 960 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа нарын хүндэт зочид төлөөлөгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, 2-р сургуулийн үе үеийн төгсөгчид оролцлоо. Тус сургуулийг Ж.Нэргүй даргатай "Гурван тамир" ХХК барьсан ба хуучин сургуулийн суурин дээр биеийн тамирын талбай, сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболын талбайг шинээр барьсан. Шинэхэн сургуульдаа элсэн орж буй нийт сурагчиддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%