Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын дарга Б.Ууганбаяр, Засаг даргын орлогч Б.Алтангэрэл нар ЕБС-ийн хамт олонтой уулзлаа

2020-09-01

8-р сарын 27-ны өдөр ИТХ-ын дарга Б.Ууганбаяр, Засаг даргын орлогч Б.Алтангэрэл нар ЕБС-ийн хамт олонтой уулзан суманд хийж, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажил, цаашдын төлөвлөгөө, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч ажиллаа.
Мөн Коронавирус цар тахлын үед сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотой аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэн ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайтар сахин багш сурагчдын эрүүл мэндийн талаар онцгой анхаарч ажиллах чиглэлийг хүргүүлж, байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл авч санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%