Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2020-09-15

Өнөөдөр /2020.09.10/ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан тус аймгийн харъяат хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ар гэрийнхэнд аймгийн ИТХ, ЦАУЗБСК-ын  зүгээс хүндэтгэл үзүүлдэг.

Энэ жилийн хувьд Короновирусын халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ар гэрийнхэнийг баг, багаар нь тусгайлан хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнгөрсөн онд хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалд зориулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг мөнхжүүлэх, хүндэтгэлийн хөшөөг байгуулах санаачлагыг Ц.Баясгалан, СТА, зураач барималч Д.Батмөнх нарын зэрэг хүмүүс гарган байгууллага, хүмүүсийн хандив тусламжаар “Хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулсан хүндэтгэлийн хөшөө”-г барьж байгуулан нээлтээ хийсэн.

Улсын хэмжээнд улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөнөөс одоогийн байдлаар 31 гаруй иргэний нэр төрийн сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгаад байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ийг  хүртэл сунгасан.

Мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/, эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40 сая төгрөг тус тус олгохоор тусгасан. Одоогийн байдлаар хуулийн хүрээнд тус аймгийн харъяат 23 хүнд нөхөх олговор 1,4 тэрбум төгрөгийг олгоод байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%