Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2020-09-10

Энэ жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 25 дахь, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 83 дэх жил тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын дарга Э.Ганбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын нарийн бичгийн дарга Д.Азжаргал болон бусад албаны хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөллийн хамт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд оролцлоо.
      Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 04 дүгээр сарын сүүлчээс хойш 2020 оны байдлаар 31.1 мянга гаруй хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг албан ёсоор тогтоон, цагаатган нэр төр нь сэргээгдээд байгаа юм байна.
      Үүүнээс Сүхбаатар дүүрэгт улс төрийн хилс хэрэгт өөрийн биеэр хэлмэгдэж цагаатгагдсан 7 иргэн, тэдгээрийн эхнэр, нөхөр, төрсөн үр хүүхэд нь болох 129 иргэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%