Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 21-Р ХУРАЛДААН БОЛЛОО

2020-09-11

Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 21-р хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сумын ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгуулагдлаа.

Уг хурлыг Онцгой байдлын зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг чанд сахиж, зааварын дагуу зохион байгуулсан болно.

Хурлаар Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургуулт, цэцэрлэгийн үйл ажиллагааг саадгүй явуулах зорилгоор Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсөвт төсвийн зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралд 12 төлөөлөгч оролцож хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд урилгаар Засаг даргын орлогч, сургуулийн захирал, нягтлан бодогч, цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч, Соёлын төвийн эрхлэгч, ЗДТГ-ын ерөнхий нягтлан бодогч нар оролцож холбогдох асуултанд тодоруулга хийж төлөөлөгчдийн мэдээлэлээр хангасан.

Хурлаас гарсан шийдвэр:

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%