Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН УРГАЦ ХУРААЛТЫН ЗӨВЛӨГӨӨН-2020 ЭХЭЛЛЭЭ

2020-09-15

Атрын IV аяны гарааг ургацын өндөр амжилтаар эхлүүлж байгаа Төв аймагчууд ургац хураалтын зөвлөгөөнөө Баянцогт суманд зохион байгуулж байна. Ургац хураалтын зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, ХХААХҮЯамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын техник хангамж, засвар үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн М.Ариунболд, ХААДСангийн дэмжлэгийн удирдлагын газрын менежер М.Цэрэндорж болон тариалан бүхий 16 сумын удирдлагууд, тариаланчид, ногоочид, механикжуулагчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөний гол зорилго нь ургац хураалтын ажлыг оновчтой зохион байгуулах, технологийн зөвлөмж, үүрэг чиглэд өгөхөд чиглэгдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%