Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дүүргийн баталсан төсвөөсөө 503 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн

2020-09-21

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

News.Zindaa.mn сайтын сэтгүүлч Т.Дарханхөвсгөл

-Та Сүхбаатар дүүргийн унаган хүү. Төрж өссөн дүүрэгтээ ИТХ-ын даргын албан тушаалыг хашиж байна. Дүүргийнхээ өнгөрсөн хугацаа, өнөөдрийн бодит байдал, ирээдүйн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг талаар ярилцлагаа эхэлье?

-Тиймээ. Сүхбаатар дүүрэг маань нэрээ солиогүй ганц төвийн дүүрэг. Өмнө нь Сүхбаатарын район гэдэг байсан юм. Би өөрийгөө дүүргийн гэхээсээ нийслэлийн иргэн гэж боддог. Дүүргийн хөгжлийн тухайд үе, үеийн  Иргэдийн Хурлын дарга, Засаг дарга нар олон асуудлыг шийдвэрлэж хөгжилд хүрэхийн тулд ажиллаж ирсэн гэж боддог.

Бид ч төрийн залгамж халааг үргэлжлүүлж шинэ, оновчтой, иргэд, нийгэм рүү чиглэсэн олон чухал асуудлыг шийдвэрлэж чадаж байгаагаараа бахархаж байгаа. Агаарын бохирдол, хөрс, ус, орчны бохирдол, дахин төлөвлөлт, замбараагүй газар олголт хийгдсэн байсныг үе шаттайгаар нийслэлийн хэмжээнд шийдвэрлэх цаг нь болсон.

-Таныг олон улсын төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилт татаж, чамгүй олон ажил хэрэгжүүлсэн гэж сонссон. Эдгээр ажлуудаас тоймловол?

-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэдэг нь иргэдээ төлөөлж тэдний дуу хоолой болж, тэдний дунд ажиллаж амьдарч байдаг учраас энгийн жижиг зүйлийг ч орхихгүй шийдэх нь маш чухал гэж боддог. Гэр хороолол болон байшин хороололд тулгамдаж буй асуудал бүрийг мэддэг байх нь чухал. Тиймээс улс, нийслэл, дүүргийн төсвөөр хэрэгжих боломжгүй ажлуудыг хийхийн тулд санхүүжилтийг нь хэрхэн шийдэх вэ гэдгийг цаг ямагт бодож, Олон улсын төсөл хөтөлбөрүүдийг чамгүй татаж чадсан. Нийслэлийн томоохон асуудал хөрсний бохирдол юм. Модон жорлонгийн асуудлыг ярих ёстой. Мөн хуучин цэвэрлэх байгууламж байсан газраар явахаар маш их бохир үнэртэнэ. Үүнийг өөрчлөхөөр 2013 онд Солонгосын “KTL” байгууллагатай хамтраад шинээр 80 айл, найман аж ахуйн нэгжийн бохирыг шүүж, саарал ус гаргах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж бариулж, үйл ажиллагааг нь хянаж явдаг. Орчны үнэр нь багасч, саарал ус үйлдвэрлэж, хөрсний бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулж чадсан.

Гэр хорооллын айл өрхүүд гүний худгаас усаа авдаг. Гэтэл модон жорлонгийн бохир хөрсийг маш их бохирдуулснаар газар доогуур нэвчиж, гүний усыг бохирдуулж байгааг үгүйсгэх аргагүй. Хүний бие цаг үргэлж ийм ус хэрэглэж болохгүй учраас гурван ч сургуульд 75 мянган ам.долларын үнэ бүхий ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан. Хүүхэд бүр цэвэршүүлсэн ус худалдаж авч ууж чадахгүй учраас дүүргийнхээ 35, 58, 71 дүгээр ерөнхий боловсролын сургуулийг сонгож шийдвэрлэсэн. Түүнчлэн зөөврөөр усаа авдаг 166, 171 дүгээр цэцэрлэгүүдийг гүний худагтай болгож өгсөн. Ингэснээр цэцэрлэгийн хүүхдүүд болон ажилчид ундны, хэрэглээний усаа гүний худгаасаа хангадаг болсон. Мөн хоёр сургуулийн дэргэд үсчний өрөөг тохижуулж, иж бүрэн хэрэгслээр хангаж өгснөөр хүүхдүүдийг  зам хөндлөн гарахдаа зам тээврийн осолд өртөх, дээрэмдүүлэх, хүний наймаанд өртөхөөс сэргийлсэн, сургуулийн аюулгүй орчинд үсээ засуулах боломжоор хангаж өгсөн. Энэ мэт олон эрсдлээс хамгаалж, эцэг, эхийн цагийг хэмнэх болон хямд үнээр сургууль дээрээ үсээ засуулах боломжтой болсон. Мөн Солонгосын түншүүд, “Туул” Ротари клубтай хамтраад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нийслэлийн Шүд, Эрүү, Нүүрний Төв”-д хүүхдийн шүдний зургаан автомат ор хандивлалаа. Хүүхэд, том хүний оронд хэвтээд эмнэлгийн үйлчилгээ авахдаа маш их уйлдаг, айдаг. Гэтэл эсрэгээрээ дэлгэц дээр нь кино гарсан өөрт нь зориулагдсан орон дээр гарахад айдас байхгүй болох жишээтэй. Энэ мэтээр өөрийнхөө мэдэх чадах хэмжээнд олон улсын төсөл хөтөлбөр, санхүүжилт татаж ажил хийж л байна. Энэ бүхнийг өөрөөсөө давж бусдад үйлчлэх уриатай Ротаричуудын маань оролцоо бас их билээ. Өөрийнхөө төлөө амьдардаг биш нийгмийн төлөө ажиллах нь миний нэг баримталдаг зарчим.

-Бусад дүүрэгт ажлаар явж байхад XXI зуун гарчихаад байхад бид хогноосоо салж чадахгүй байна гэж ярьж байсан. Танай дүүрэг энэ асуудлаа шийдэж чадсан уу?

-Нийслэлийн хэмжээнд тулгарч байгаа асуудлын нэг нь яах аргагүй мөн л дөө. Хог хаягдлаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ангилах, хогноос болж хөрсний бохирдол үүсдэг тул судалгаа хийж хог хаягдлыг ангилж, дахин ашиглах боломжтойг олж харсан. Хүнсний хуурай хог хаягдлаар бордоо хийж болно. Миний хувьд асуудлыг бага, багаар нь шийдвэрлэхийн тулд мал, ургамлын гаралтай маш их хоол хүнсний хаягдал тос хөрсний болон агаарын бохирдлыг үүсгэж байгааг шийдэхийн төлөө шинэ ажлыг санаачлан эхлүүлсэн. Тэгээд энэ асуудлаар Солонгосын түншүүдтэйгээ уулзаж, хаягдал тосоо шинжилгээнд дээжийг нь явуулсан. Улмаар Солонгосын хэд хэдэн компанитай уулзаж, өөрийн төслөө танилцуулж био зуух захиалгаар хийлгэсэн. 2019 онд Сүхбаатар дүүргийнхээ гэр хорооллын 80 өрхөд био зуухыг туршиж үзсэн. Эхний санхүүжилтийг нь “КОЙКА” олон улсын байгууллагаас дэмжүүлсэн. Иргэд ч ам сайтай байсан учраас дараагийн 300 зуухыг Солонгосын Байгаль орчны яамтай уулзалт хийсний үр дүнд санхүүжилт авч, одоо иргэдийн гар дээр очиход бэлэн болсон. Эдгээр зуухнууд цаас, нүүрс, мод шатаахгүй зөвхөн мал, ургамал, хоол хүнсний хаягдал тос ашиглах юм. Энэ технологи хог хаягдлыг бууруулах, хөрсний бохирдлыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, өрхийн өвөлжилтийн зардлыг 80 хувь хэмнэсэн инновацлаг байгаль орчинд ээлтэй шинэ бүтээл болсон. Хог хаягдлын асуудалд хүн болгон гар бие оролцвол иргэдийн дэмжлэгтэйгээр бид асуудлыг шийдэж чадна.

-Нэг нам үнэмлэхүй олонхиор засаглаж байгаа энэ үед цөөнхийн байр суурьтай байсан АН цөөхөн газар ялалт байгуулсны нэг нь Сүхбаатар дүүрэг шүү дээ. Энэ дөрвөн жилд төсөв, санхүүгийн асуудлаас эхлээд нийслэлд засаглаж буй МАН-ынхантай ойлголцож, ажиллаж чадав уу?

-Өнгөрсөн дөрвөн жилд АН-д сүхбаатарчууд итгэл үзүүлж дүүрэгт засаглалаа. Бид  “Дэвжин дээшлэх Сүхбаатар” хөтөлбөрийг баталж, Иргэдийн оролцоотой, Боловсролд ээлтэй, Амьдрахад таатай, Иргэндээ үйлчлэх, Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг гэсэн таван үндсэн зорилт бүхий эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр жил бүр үндсэн чиглэлээ баталж явсан. Ингэж ажиллах төсвийг бүрдүүлэхэд Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг банк, аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Мэдээж амаргүй байсан үе олон бий. Дүүргийн тухайд татвар, орлогоор орж ирсэн санхүүжилтээ эргээд иргэдийнхээ тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлд бүрэн зарцуулахыг хичээсэн. Гэтэл нийслэлд төвлөрүүлэх татаасыг жил бүр нэмэгдүүлсэн. Тодруулбал, 2017 онд 13.5 тэрбум, 2018 онд 29.5 тэрбум төгрөг, 2019 онд 41.5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж байсан бол 2020 онд 61.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Уг нь нийслэлд төвлөрүүлэх төсвөөр дүүрэгтээ бүтээн байгуулалт хийсэн бол тулгамдаж буй олон асуудлыг шийдэх боломжтой байсан. Нийслэлд МАН 2016-2020 онд өмнөх дөрвөн жилийн бүтээн байгуулалтаас илүү ямар ажил хийсэн гэдэг нь нүдэнд харагдахгүй байна. Тухайлбал, биднийг удирдаж байгаа иргэдийн төлөөлөл болж нийслэлд сонгогдсон хүмүүс тайлангаа тавьсангүй. Авлига авдаггүй, хурдтай, сэтгэл зүтгэлтэй, багаар ажиллах чадвартай, шударга, иргэдийн төлөө сэтгэлээ зориулж, улс орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, гадаад харилцаа сайтай залуусыг л иргэдийн төлөөлөл болгож нийслэлд сонгогдохыг иргэд хүсч байгаа. Шат шатандаа улстөржихгүй, төрийн бодлогийг алдагдуулахгүй, ёс зүйтэй, зарчимтай баймаар байна.

-Дүүргийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хаана явна вэ. Боловсрол, эрүүл мэнд гэх мэтээр ангилж үзвэл?

-Дүүрэг маань эхний гуравт явж байгаа. Амьдрах орчин, амьдралын чанар, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван бүлэг бүхий 15 дэд бүлэг үзүүлэлтээр хэмждэг. Манай дүүрэг эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй бөгөөд гэмт хэрэг их  бүртгэгддэг.  Харин боловсрол, засаглалын  үзүүлэлтээрээ маш сайн. Эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй байгаа асуудлаар иргэдээс ч санал гомдлууд ирдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 250 ортой дүүргийн эмнэлгийг барих асуудлыг шийдвэрлэж, удахгүй ашиглалтад орох гэж байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын хувьд ямар ажлуудыг санаачлан хийсэн бэ?

-Миний хувьд дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг хариуцан ажилладаг. Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хүүхэд багачуудыг бусдад уруу татагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлд манай салбар зөвлөл цөөнгүй ажил хийлээ. Тухайлбал, хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралт, давтамжийг цагдаа, тагнуултай хамтран судлаад тэр судалгаандаа үндэслэж “Сурагчийн аюулгүй байдал” гэж ном гаргасан. Мөн сайн зан чанар, төлөвшлийг бий болгох үүднээс “Сайн зан чанарыг төлөвшүүлье” гэсэн номыг хүнээр бичүүлж, агуулга, утга санааны хувьд зөвлөгөө өгч ажилласан. Нийгэмд бий болж буй цагаан тахал буюу хар тамхины эсрэг ч чамгүй олон ажил хийлээ. Хар тамхитай тэмцэх хэлтэст хийсэн материалаа хянуулж, дүүргийнхээ хүүхдүүдэд хар тамхины эсрэг хор хөнөөлийг таниулсан зөвлөмжийг мөн тарааж өгсөн. Эдгээрийг зөвхөн өгөөд орхих бус уншуулах, хор хөнөөлийг нь мэдрүүлэхийн тулд “Дэвжээ” тэмцээн хэлбэрээр зохион байгуулах гэх мэтээр цаашдаа ч олон ажил хийнэ. Мөн баруун гарын дүрэм буюу цацруулагчтай ханцуйвч хүүхдүүдэд зүүлгэснээр замаар явж буй автомашин хүүхэд явж байгааг холоос харах, бугуйвчаар нь хүн зам гарч байгааг мэдэх боломжтой. Ингэснээр хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Мөн дүүргийнхээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлыг хийж байна. Цаашдаа ч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг гишүүн байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.

-Танай дүүрэгт тоглох гэж гарч ирсэн хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Ер нь хүүхэд, хөгшид салхилах орчин талбайг асуудлыг нэмэгдүүлж чадсан уу?

-Яг энэ асуудалд л анхаарч ажиллаж байна, цаашдаа ч анхаарна. Хариуцлага, стандарт хоёр хаа, хаанаа байхгүй болсны тод жишээ. Барилгын компаниудаас бид хариуцлага нэхэж байгаа. Барилга байгууламж барьсан бол зогсоол, үзэмж, тоглоомын талбай, ногоон байгууламж хийх л ёстой. Тэгэхгүй бол тухайн компанийг хар жагсаалтад оруулах, дахин тендер олгохгүй байх гэх мэтээр хариуцлагыг маш хатуу ярих цаг нь болсон. Төр алийн болгон толгой илэх зарчмаар явах билээ. Солонгосын Байгаль орчны яам, Монголын БОАЖЯ, “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Дамбадаржаагийн модлог ургамлын талбайн 40 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахад дэмжиж ажиллаж байгаа. Сэлбэ гол дагуу амралт, зугаалгын бүс бий болгохоор ажиллаж байсан ч хийгээгүй орхичихсон. Зам дэд бүтцийг хэрхэн шийдэх, ногоон бүс буюу ландшафтын төлөвлөгөө ч бэлэн болчихсон. Гагцхүү түүнийг зоригтой хийх удирдлага л дутагдаад байна.

-Нийслэлийн удирдлагууд “Улаанбаатар хотын иргэдийн 92 хувь нь аз жаргалтай амьдарч байна” гэсэн судалгаа танилцуулсан. Танай дүүргийн иргэд тухайлбал аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч чадаж байгаа юу?

-Аз жаргалтай амьдар гэдэг нь олон зүйлийг нэгтгэсэн ойлголт байх. МАН ямар индексээр 94.8 хувийн аз жаргалтай гэж хэмжиж гаргаад байгааг тэднээс асуусан нь дээр байх. Орчны дуу чимээ их, баар цэнгээний газар үүр цайтал ажиллаж, гэмт хэрэг эргэн тойрон үйлдэгдэх зэрэг олон тулгамдсан асуудал байхад хүн аз жаргалтай байж  чадах уу. Автомашинтай иргэд замын нүх тойрч, ажилдаа ирж очих гэж хэдэн цагаар түгжрээд байгааг юу гэж ойлгох вэ. “Ковид-19”-өөс шалтгаалж маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, иргэд ажлын байраа алдаж, цалингаа тавьж чадахгүйд хүрч, хүүхдүүд хичээл сургуульдаа ч идэвхтэй хамрагдаж чадахгүй байгаа хүнд цаг үед ийм төрлийн судалгаа танилцуулаад сууж байна гэдэг инээдтэй хэрэг л дээ. Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр төр хангах үүрэгтэй шүү дээ.

-Дөрвөн жил дүүрэгт засаглах эрх өгчихөөд байхад та нар юу хийж бүтээв гэж олон хүн асуух байх. Тэр хүмүүсийн өмнөөс би асуучихъя?

-Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 онуудад баталсан төсвөөс олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Дүүргийн баталсан төсвийн 53.4 тэрбум төгрөгөөр нь нийт 503 төсөл арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Иргэдийнхээ аюулгүй, амар тайван, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр 2000 гаруй гэрэлтүүлэг,  500 орчим камержуулалтын асуудлыг цогцоор шийдсэнээр гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байгаа. Мөн боловсролын салбарт найман тэрбум төгрөгийн 77 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсний дотроос дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг, 100 хүүхдийн ортой 143 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барьж байгаа. Түүнчлэн Эрүүл мэндийн салбарт 15.6 тэрбум төгрөгийн 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээс анх удаа дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 250 ортой дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барих төсвийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд гаргасан түүхэн шийдвэрүүдийн нэг байсан гэж хэлж болно. Зарим томоохон ажлуудыг 2021онд хийхээр төсөвлөн 2020 оны төсвөөрөө батлахаар төлөвлөж байгаа.

Мөн ИТХ-ын дарга бөгөөд төлөөлөгчийн хувьд тойрогтоо ч чамгүй олон ажлууд хийлээ. “Өөдлөх айл үүднээсээ” гэсэн хөтөлбөр эхлүүлж, хашааны өнгө үзэмжид анхаарах, мөн хөршийн холбоог эргэн сэргээв. 171 дүгээр цэцэрлэгийн урдуур шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэг рүү явах замын талыг нь асфальтлах ажлыг дүүргийн төсөвт суулгаж, зам бариулсанд иргэд маш ам сайтай байгаа. Эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бий болгохын тулд шаргуу хичээн ажиллаж байгаа. Мөн иргэдийн бүлэгтэй хамтарч намаг шавхайтай, булгийн судалтай газарт булгийн усыг гудамжаар суваг гаргаж урсгах ажлыг "Хапитат" ТББ-ын дэмжлэгтэйгээр хийсэн. Цаашдаа орон сууцны орчинд болон гэр хорооллын айлууд  цемент, төмрөн хашаагаар бус мод, модлог ургамлаар хашаалдаг болгохын төлөө ажиллаж байна. Мөн ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн бүсийн айл өрхөд түргэн тусламж, гал команд саадгүй хүрч очих гарц, орцыг нээх болон өмчлөх ажил хийхээр төлөвлөснийг ажил хэрэг болгох асуудлыг шахаж ажиллаж байна.

Жил бүхэн бид ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Ахмадууд ч өөрсдийнхөө хийсэн бүтээл, хоол, идээг авчран нэгэндээ амсуулж, хамтдаа баяраа тэмдэглээд сурчихсан. Үүнээс гадна ЕБС-ийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг нөхөх зорилгоор Ротарийн залуустайгаа хамт хүүхдүүдэд олон жил ажилласан туршлагатай  багшаар давтлага оруулж хичээлийн хоцрогдлыг арилгах төслийг сарын хугацаатай хэрэгжүүлсэн. Гэр хорооллын 200 гаруй хүүхдэд илчлэг, шим тэжээлтэй үдийн хоолоор 45 хоног хооллох болон гараа хэрхэн угаах, цар тахлаас хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг зааж хэвшүүлсэн. Энэ мэтээр олон ажил хийснээ нэг бүрчлэн тоочоод байвал цаг их орох байх а

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%