Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.МӨНХБААТАР УРГАЦ ХУРААЛТ, ХАДЛАН БЭЛТГЭЛИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2020-09-22

Аймгийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар Борнуур, Баянчандмань сумдад ажиллаж, ургац хураалт, хадлан бэлтгэлийн ажлын явцтай танилцлаа. Атрын дөрөвдүгээр аяны гарааны жил буюу 2020 онд Төв аймагчууд нийт 120.348 га талбайд тариалалт хийж 310.2 мянган тонн ургац хураан авах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.
Энэ жил газар тариалангийн бүс нутгаар бороо хур элбэг, зуншлага сайхан болж, тариаланчид, ногоочдын цаг наргүй ажилласан хөдөлмөр зүтгэлийн үр шим болох тариа, ногоог хаягдалгүй хураан авахад дутагдаад байсан юм. Ажиллах хүчний асуудлыг Аймаг орон нутгийн зүгээс яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэж өгсөнд талархалтай байгаагаа тариаланчдын зүгээс илэрхийлж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%