Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХЭЛТСҮҮДИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ БАЯНЦОГТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-09-22

"Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд ТӨРИЙН үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн харьяа агентлагууд / ГХБХБГ, УБХ, ХХААГ, БОАЖГ, МЭГ, СХЗХ, УЦУОШГ,ОНӨГ/ болон Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 09 сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд тус байгууллагуудаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн энэ үеэр Соёлын яам, НЗДТГ-аас хамтран хэрэгжүүлж байгаа “Соёлын цаг” аяны хүрээнд аймгийн “Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид тоглолтын дээжээсээ үзэгч олондоо өргөн барьсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%