МНУХ-ны Удирдах Зөвлөлийн тогтоолоор нутгийн өөрийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагад олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Булган аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын дарга Б.Дэлгэр нарыг Орон нутгийн шилдэг удирдагчаар шалгаруулж Өргөмжлөл, одон медалыг гардууллаа.
Тус шагналыг 2007 оноос хойш 3 жилд нэг удаа МНУХ-ны Удирдах Зөвлөлийн болон орон нутгийн саналыг үндэслэн шалгаруулдаг МНУХ-ны дээд шагнал билээ. Одоогоор улсын хэмжээнд нийт 40 хүн шагнагдсан байдаг.