Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, аймгийн ИТХ-аас Дархан-Уул аймгийн харъяат олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг /2020.09.29/ зохион байгуулав.
Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутагт ажиллах үеэр ээжүүдийн одонг гардуулахаар шийдвэрлэсэн юм.
Эхчүүдийн одонг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулж, баяр хүргэлээ.
Энэ жил Дархан-Уул аймгаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр зарлигаар “ "Эхийн алдар" I одонгоор 17 ээж, “Эхийн алдар" II одонгоор 290 ээж, нийт 307 ээж шагнагдлаа.