Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-09-30

Дүүргийн Сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн нэр дэвшигчдэд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан өглөө.

Дүүргийн Сонгуулийн хорооны дарга Ж.Алтангэрэл нэр дэвшигчдэд хандан хэлсэн үгэндээ: Сонгуулийн хуулийг чанд баримтлан хуулийн хугацаанд сурталчилгаа явуулахын зэрэгцээ онцгой нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахихыг сануулж байна. Сурталчилгааны байрандаа ариутгал хийх, ухуулагч, иргэдийг амны хаалттай байхыг сануулж, айлын хаалга цохихгүйгээр сурталчилгаа явуулах ёстой. Та бүхэндээ амжилт хүсье" гэв.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН, Шинэ намын 51 нэр дэвшигч өрсөлдөхөөр өнөөдөр ийнхүү үнэмлэхээ гардан авлаа.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу өнөөдрөөс эхлээд 14 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгааг зохион байгуулах юм.

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. Иргэд, сонгогчид санал тэмдэглэхдээ тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцох юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%