Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тоон гарын үсгээр баталгаажсан албан бичиг солилцож эхлэлээ

2020-10-01

Монгол Улсын Цахим гарын үсгийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан "Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам" болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.7-д заасан "Төрийн үйлчилгээнд цахим төлбөр тооцооны систем, тоон гарын үсгийг нэвтрүүлэх" зорилт, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/453 дугаар захирамж батлагдсан "Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" зэрэг эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал албан бичгээ цахимаар боловсруулан “Тоон гарын үсэг”-ээр баталгаажуулан Албан хэрэг хөтлөлтийн eDoc системээр нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хооронд амжилттай солилцож эхлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%