Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙГМИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ БАТСҮМБЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-10-01

Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд ТӨРИЙН үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Батсүмбэр суманд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд тус байгууллагуудаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Нийтийн номын сан, Музей, Монгол туургатан театр, Албан бус, насан туршийн боловсролын төвүүд оролцож иргэдэд нэг дороос үйлчилгээ үзүүлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%