Дэлхийн багш нарын 26 дахь, Монголын багш
нарын 54 дахь өдрийн баяраар 31 багш “Саятан багш”-аар шалгарч, тус бүр 1 сая
төгрөгийн урамшууллыг авсан байна.
2016 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар
“Өвөрхангай аймгийн ЕБС, цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал
олгох журам”-ыг баталсан бөгөөд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулж, сургуулийн
нийгмийн ажилтан, анги удирдсан багш, дотуур байрны багшийг урамшуулалд
хамруулахаар тусгасан юм.
Энэ
хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн
ажилтан нарын ажлын амжилтыг үнэлж, 5 дахь жилдээ нийт 124 багшийг 214 сая
төгрөгөөр урамшуулаад байгаа аж.
-- Б.Чимэг --