Эрхэлсэн
ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 188 хүмүүсийг 10 дугаар
сарын 11-ний өдөр төрийн
дээд одон медалиар шагнан урамшууллаа. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд нар гардуулав.
Энэ
үеэр "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор 11, "Алтан
гадас" одон-оор 92, "Цэргийн гавьяаны одон"-оор 4,
"Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар 81 хүнийг тус тус шагнан урамшуулсан
байна.
Коронавирусний халдвараас урьдчилан
сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ойн тэмдэглэлт арга хэмжээ, тэр
үеэр олгох шагнал урамшууллын үйл ажиллагааг хойшлуулаад байсан бөгөөд энэ
удаагийн шагнал олгох ёслолын ажиллагаа нь Тулгар төрийн 2229, Их Монгол Улс
байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны
109, Ардын Хувьсгалын 99, Ардчилсан Хувьсгалын 31 жилийн ойг тохиолдуулсан үйл
явдал юм.