Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-30

Сумын ГХУСАЗСЗ, сумын Засаг даргын Тамгын газраас "Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт" -ыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Төрийн байгууллагуудын албан хаагчдад зориулсан тус нэгдсэн сургалтад аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Б.Энхтуяа, Хүний эрхийн үндэсний комиссын Дорноговь аймаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ нар оролцон, “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, "Төрийн албан дахь жендерийн харилцаа ба хүний эрх" сэдвүүдийн хүрээнд сургалт, мэдээлэл хийсэн. Түүнчлэн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг даган, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх, төрийн албан хаагчын ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах талаар мэдлэг бататгасан мэдээллийг хүргэв. Сургалтаар гэр бүл, хүүхдийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг хангахад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Хүүхдийн төлөө зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол “Байгууллага, аж ахуй нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд удирдлагын зүгээс хэрэгжүүлэх арга замын талаарх арга зүйг олгосон. Мөн төрийн анхан шатан дээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа төрийн албан хаагчдын хувьд хүүхдийн ахуйн осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн санамж, зөвлөмжийг тогтмол хүргэх, тэднийг хараа хяналтыг сайжруулж, хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хүүхэд хамгааллын асуудалд төр, иргэдийн хамтын оролцоог чухалчилж, санал санаачилгатай ажиллахыг зөвлөсөн. Сургалтад 5 байгууллагын 80 орчим албан хаагчид хамрагдсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4287
2952 / 69%
839 / 20%
244 / 6%
252 / 6%