Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан хуралдлаа

2020-10-30

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын Анхдугаар Хуралдаан 2020 оны 10-р сарын 28-ны өдрийн 11 цаг 40 минутанд аймгийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд хуралдлаа.

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар:-

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлыг сонгох сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ Хуралдааны дэг” батлах тухай 

- Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны техник, зохион байгуулалтын ажлын хэсэг байгуулах тухай

3. Зохион байгуулалтын асуудал

3.1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай

3.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 

3.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодын бүрэлдэхүүнийг батлах

3.4 Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%