Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2020 ОНЫ ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР БАЙГУУЛАГДСАН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ҮНЭМЛЭХ, ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

2020-10-30

2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан өндөрлөлөө. Анхдугаар хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны техник, зохион байгуулалтын ажлын хэсэг байгуулах тухай, Зохион байгуулалтын тухай, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодын бүрэлдэхүүнийг батлах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, зохион байгуулалтын ажлын хэсгийг байгуулан, аймгийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчдийг сонгож, хурлын байнгын хороодын бүрэлдэхүүнийг сонгож, аймгийн Засаг даргын нэрийг дэвшүүлэн баталж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцэж баталлаа.

 

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон нийт 41 төлөөлөгчид төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардуулан өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%