Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-10-30

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн хурлын их танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар
1. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай
2. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
3. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай
4. Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай гэсэн асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд дүүргийн 1 дүгээр хороонд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Бөхчулууны Энхболд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдож батламжлагдлаа.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 97.1 хувийн саналаар ИТХ-ын төлөөлөгч Хөххүүгийн Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргад улираан томилуулахаар болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид уламлжиллаа.
Түүнчлэн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээр Б.Энхболд, Э.Ариунтунгалаг, П.Мөнхбаяр, Х.Батжаргал, Р.Чогжмаа, Э.Ганбат, А.Ганхуяг нар сонгогдлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%